MHRI | Executive Immersion Program 2026 — Korea
Монголын Хүний Нөөцийн Институтын EIP 2026 Korea хөтөлбөрийн хүрээнд МХНИ-ийн захирал, БНСУ-ын Мёнжи их сургуулийн зочин профессор нар хамтран сургалт явууллаа.
Д. Бартанбаатар
МХНИ-ийн захирал
“LEADERSHIP RESET 2030 — Ирээдүйн удирдагчийг дахин тодорхойлох нь”
Ким Жи Юнг
БНСУ-ын Мёнжи их сургуулийн профессор, боловсролын ухааны доктор, зочин профессор
“AI-ийн эрин үед ч хариулт нь хүн хэвээр”
Д. Бартанбаатар “LEADERSHIP RESET 2030 — Ирээдүйн удирдагчийг дахин тодорхойлох нь” сэдвээр хиймэл оюун ухаан, ур чадварын өөрчлөлт, багийн итгэлцэл болон стратегийн хэрэгжилт удирдагчийн үүргийг хэрхэн өөрчилж байгааг танилцууллаа.
Шийдвэрийн эрх, хариуцлагыг тодорхой болгох, ажилтнуудаа хөгжүүлэх орчин бүрдүүлэх, суралцахыг өдөр тутмын ажлын нэг хэсэг болгох манлайллын зарчмуудыг онцлов.
Зочин профессор Ким Жи Юнг байгууллага ирээдүйд хэрэгтэй чадамжаа хүнээ хөгжүүлэх замаар хэрхэн бүрдүүлэхийг тайлбарлалаа.
Самсунг, SK зэрэг компанийн жишээнд тулгуурлан ажилтны суралцах боломжийг бодит ажлын туршлага, карьерын өсөлттэй холбох, хувь хүний мэдлэгийг баг, байгууллагын чадамж болгон хуримтлуулах арга барилыг танилцуулсан юм.
Ирээдүйд ямар удирдагч хэрэгтэй вэ?
Тийм удирдагч, ажилтнуудыг байгууллага дотроо хэрхэн хөгжүүлэх вэ?
Хоёр илтгэл дээрх харилцан уялдаатай асуудлыг хөндсөнөөрөө онцлог байлаа.
Нэгдсэн сургалтын гол санаа нь технологийн өөрчлөлттэй зэрэгцэн хүний хөгжилд хөрөнгө оруулж, ажилтнууд суралцах, турших, мэдлэгээ хуваалцах нөхцөлийг удирдлагын өдөр тутмын шийдвэрээр бүрдүүлэхэд чиглэв.
| Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |




